Түүхэн товчоо
“Сайхан Ариун Дэлхий” ХХК
2006 онд байгуулагдаж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх замаар төсөл
хэрэгжүүлэгч нарт тухайн төслөөс байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд
үзүүлэх нөлөөллийг илрүүлэн, үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах
арга замыг зөвлөмжлөх замаар Монгол улсын байгаль орчны багц хууль, тэдгээртэй
нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах чиг үүргийг
хэрэгжүүлсээр ирлээ. Үүсч байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд
Монголын байгаль орчны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагааныхаа
цар хүрээг өргөтгөн ажиллаж байна.
Хөгжлийн нэгэн гарц бол шинжлэх ухааны
үндэслэлтэй төлөвлөлт, хөгжил гэсэн концепцийг баримтлан байгаль орчин, НЭЗ-ийн
суурь судалгааг мэргэжлийн эрдэмтэн судлаачидтай хамтран хийж олон төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирлээ. Байгаль орчны судалгааг төсөл хэрэгжүүлэгч
аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар хийхээс гадна улсын болон олон улсын
түвшинд зарлагдсан тендерүүдэд шалгаран олон судалгааны ажлуудыг амжилттай хийж
хүлээлгэн өгч байсан туршлагатай хамт олон ажилладаг. Үүний заримаас дурдвал
2008 онд Канад улсын санхүүжилтээр “Бэлчээр хамгаалал ба уул уурхай” төсөл.,
2009 онд “Байгаль орчны хамтын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, 2010
онд НБОГ-аас зарласан “Нийслэлийн ногоон бүсийн биологийн төрөл зүйлийн
судалгаа”, 2013 онд Говьсүмбэр аймгаас зарласан “Говьсүмбэр аймгийн байгаль
орчны мастер төлөвлөгөө боловсруулах”, 2017 онд Хоьд аймгаас зарласан “Мянган
угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын байгаль орчин, нийгэм эдийн
засгийн суурь судалгаа”, 2018 онд Говь сүмбэр аймгийн биологийн олон янз
байдлын судалгаа зэрэг улсын чанартай томоохон төслүүдийг авч амжилттай
хэрэгжүүлж ирсэн байна.
2010 оноос хойш хүрээлэн буй
орчны эсрэг гэмт хэргийг бууруулахтай холбоотой ЦЕГ, Ерөнхий прокурорын газар,
БОАЖГ болон Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж хууль бусаар
байгалийн нөөц баялагт халдан зөрчил, гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдтэй
тэмцэх ажлуудыг хийж байна. Үүний нэг жишээ бол 2016 оноос хойш ХААИС-ийн
байгаль орчны үнэлгээ нөхөн сэргээлтийн профессорын багтай хамтран жил бүр
улсын хэмжээнд “Байгаль орчны зөрчил гэмт хэргийг бууруулахад талуудын оролцоо”
нэртэй сургалт, семинарыг зохион байгуулсаар ирлээ.
2019 оноос эхлэн газрын чанарын хянан баталгаа болон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрх авч энэ чиглэлийн ажлуудыг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд чанартай гүйцэтгэж байна.
Байгуулагдсан цагаасаа эхлэн уул уурхайн 30 гаруй, хөдөө аж ахуйн 40 гаруй, дэд бүтцийн 2, үйлчилгээний 100 гаруй төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж ажилласан байна.