Байгаль орчны хохиролын үнэлгээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОХИРОЛЫН ҮНЭЛГЭЭ
Монгол улсын байгаль орчны хамгаалах тухай хуулийн 11-р зүйлд “Байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлэнэ гэж хуульчилсан байдаг.
Манай байгууллага
анх 2010 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Толгойтын бүлэг ордоос алт
олборлох үйл ажиллагаа явуулж байсан 3 аж ахуйн нэгж байгууллагын байгаль
орчинд учруулсан хохиролын үнэлгээг хийж эхэлснээс хойш тасралтгүй 21 жил
ажиллаж байна.Бид Ховд, Өвөрхангай,
Баянхонгор, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Хэнтий,
Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад хууль бусаар ашигт малтмал
олборлосон, химийн бодос асган хүрээлэн буй орчинд бохирдол үүсгэн байгаль
орчны тэнцэл алдагдуулсан хэргүүд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой
зөрчлүүдэд байгаль орчинд учруулсан хохиролын үнэлгээг хийж орон нутгийн БОАЖГ,
МХГ, Цагдаа, Прокурорын байгууллагуудтай хамтран ажилласаар ирлээ. Манай байгууллага
Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль,Ашигт малтмалын тухай,
Шүүхийн шинжилгээний тухай, Зөрчлийн тухай, Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай,
Эрүүгийн, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиуд болон тэдгээртэй
нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хүрээнд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн
дээдэлж үнэн зөв, шудрагаар ажиллаж байгаль орчныг хамгаалах энхийн манаанд
ажиллаж байна.