Газрын чанарын хянан баталгаа

Монгол улсын Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлд Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, түүнийг гаргах талаархи зохицуулалтыг албажуулсан байдаг.

58.1.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.

Манай байгууллага 2019 оноос эхлэн газрын чанарын улсын хянан баталгаа хийх эрхийг авч одоогийн байдлаар ААНБ-ын 20 гаруй иргэний 100 гаруй ажлыг гүйцэтгээд байна.

Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:

58.2.1.хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;

58.2.2.хөрсний ялзмагийн агууламж;

58.2.3.хөрсний бохирдолт, хордолт/химийн, физикийн, биологийн/

58.2.4.газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;

58.2.5.ургамлын ургац, бүрхэвчийн өөрчлөлт;

58.2.6.бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.

Тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /агрохимийн шинжилгээ/ хийхэд баримтлах журам, хэрэглэх үзүүлэлтийг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.

Тариалангийн газрын чанарын хянан баталгааг Тариалангийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр гүйцэтгэнэ.

 Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанар

26.1.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарыг таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний элэгдэл, эвдрэлийн зэргийн үзүүлэлтээр тогтооно.

26.2.Тариалангийн газрын хөрсний төлөв байдал, чанарын үзүүлэлтийг агрохими, агрофизикийн шинжилгээгээр тодорхойлно.

26.3.Агрохими, агрофизикийн шинжилгээг хөрсний сорьц шинжилгээний чиглэлээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу итгэмжлэл авсан лаборатори хийж гүйцэтгэнэ.

26.4.Агрохимийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

26.4.1.хөрсний 0-40 см хүртэл гүний ялзмаг;

26.4.2.нитратын азот;

26.4.3.хөдөлгөөнт фосфор;

26.4.4.хөдөлгөөнт кали;

26.4.5.бусад.

26.5.Агрофизикийн шинжилгээг дараахь үзүүлэлтээр гаргана:

26.5.1.хөрсний бүхэлшил;

26.5.2.хөрсний эвдрэл, элэгдлийн зэрэг;

26.5.3.усалгаатай тариалангийн газрын хөрсний намагжилт, давсжилт;

26.5.4.хөрсний нягт;

26.5.5.бусад.

Бидэнтэй холбогдох


Image