Мэндчилгээ
ТА БҮХНИЙ АМАР АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЖ БАЙНА.
Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хүрээлэн буй орчны төлөв байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт өгч байгаль орчноо хамгаалах, нөөц баялгийг нь зөв зохистойгоор даац, чадавхид нь тохируулан ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн бодлого хэрэгжүүлэхийг цаг үе биднээс шаардаж байна.Нэг талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, нөгөө талаас нийгмийн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдан байгалийн нөхцөл хувьсан өөрчлөгдөж нөөц, баялаг нь багасан хомсдсоор байгаа өнөө үед байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Сайхан ариун дэлхий” ХХК байгаль хамгаалах энхийн манаанд бусад мэргэжлийн байгууллагуудтай мөр зэрэгцэн ажиллаж байна.
Байгаль орчны чиглэлийн эрдэмтэд, судлаачидтай хамтран ажиллахаас гадна үнэлгээ хийж байгаа төслийн чиглэлийн нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтан ажиллагсадтай хамтран ажиллаж бид өөрсдөө мэдлэг чадвараа нэмэгдүүлэн туршлага хуримтлуулсан болно. Манай байгууллагын боловсон хүчний болон материалаг баазын чадавхи өсөн нэмэгдэж байгааг бид хамтран ажилласан газар байгуулагууд болон төсөл хөтөлбөрийн баг хамт олны бүтээлч ажлын үр шим хэмээн баярлаж явдаг билээ.
Байгаль орчны энхийн манаанд зүтгэхдээ та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.
Сайн сайхан бүхэн дэвжин дэлгэрэх болтугай.