Байгаль орчин нийгэм эдийн засгийн суурь судалгаа
Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн төлөв байдлын судалгааны аливаа төслийн үйл ажиллагааг эхлэхээс өмнө байгаль орчны одоогийн төлөв байдлыг тодорхойлох, тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн нөхцлийг тодорхойлоход оршино.
Байгаль орчны өнөөгийн төлөв байдлын судалгаагаар байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг болох уур амьсгал, агаарын чанар, хөрсөн бүрхэвч, түүний элэгдэл, эвдрэл, бохирдлын түвшин, гадаргын болон газрын доорх усны нөөц, чанар, ургамлан нөмрөг, амьтны аймаг, археологи, түүх соёлын дурсгал зэргийг тодорхойлно. Байгаль орчны төлөв байдлын судалгаагаар тодорхойлогдсон үр дүн нь төслийн цаашдын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай суурь мэдээлэл болох ба байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг боловсруулахад ашиглагдах болно.
Манай байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор БОХТХ-ийн 19, 25-р зүйлийн хэрэгжилтийг ханган ажилласаар ирлээ
Аливаа төсөл, хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг боловруулах эхний шатанд тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдал тухайлбал, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид, тэдний нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, түүх соёлын өвийн өнөөгийн төлөв байдлыг тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, шинжлэх ухааны судалгааны аргазүйг ашиглан тодорхойлдог судалгаа бол байгаль орчин нийгэм эдийн засгийн суурь судалгаа байдаг.
Ингэж
байгаль орчин, нийгэм, оршин суугчдын эрүүл мэндийн төлөв байдлыг төсөл, арга
хэмжээ эхлүүлэхээс өмнө болон төслийн явцад
5 жил дутамд тогтоосноор төслийн болон бодлогын арга хэмжээний
төлөвлөлтийг байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатайгаар
төлөвлөх, хэрэгжүүлэх явцад гол болон болзошгүй сөрөг нөлөөллийн улмаас орчны
хувьсал өөрчлөлт, бохирдол доройтлыг бодитойгоор тогтоох, шаардлагатай арга
хэмжээг цаг алдалгүй авах, төслийн нөлөөлөлд өртөгсөд, сонирхогч талуудыг
бодитой мэдээллээр хангахад чухал ач холбогдолтой.
Төсөл
хэрэгжих нутаг дэвсгэрийн байршил, газарзүйн нөхцөл, геологийн тогтоц, уур
амьсгал, агаарын чанар, гадаргын болон газрын доорх ус, хөрсөн бүрхэвч,
ургамлан нөмрөг, амьтны аймаг, мөн түүнчлэн нутгийн иргэд, оршин суугчид,
тэдний нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин, эрүүл мэнд, байгаль, түүх соёлын
өвийг тодорхойлохдоо тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид,
мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, тухайн шинжлэх ухааны салбарын олон
улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргазүйг ашиглан гүйцэтгэсээр ирлээ.
Судалгааны
явцад тухайн орчны төлөв байдлыг бүрэн тодорхойлохуйц агаар, хөрс, ус,
ургамалан нөмрөгийн хэмжилт, шаардлагатай дээжлэлтийг зохих стандарт,
шаардлагуудыг баримтлан хийдэг. Авсан
дээж, сорьцод хаяг шошго нааж, судалгаа, хэмжилт, дээжлэлтийн үйл явцыг фото
болон дүрс бичлэгээр баталгаажуулан холбогдох лабораториудад хүргүүлж тэдгээрийн үр дүнг үндэслэн байгаль
орчны бүрдэл хэсэг тус бүрээр тухайн салбарт мөрддөг нийтлэг стандарт,
шаардлага, шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан одоогийн байгаа нөхцөл байдлын талаар мэргэжлийн
байгууллагын дүгнэлтийг гарган ажилладаг.
Бид төсөл хэрэгжүүлэгч газар байгууллагуудын байгаль
орчны үнэлгээний хүрээнд байгаль орчин, нийгэм эдийн засгийн суурь судалгааг
хийхээс гадна ОУБ, төрийн захиргааны байгууллага, төсөл хэрэгжүүлэгчдээс
зарласан тендерт орж энэхүү судалгааг
ажмилттай гүйцэтгэсээр ирлээ. Жишээ болгон дурдахад:
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн санхүүжилтээр 2006 онд
Сэлбэ голыг хамгаалах мастер төлөвлөгөө бобловсруулах ажил
Нийслэлийн иргэдийн хурлын санхүүжилтээр 2007 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг
бууруулах төлөвлөгөөт ажлыг эрх зүйн хэсэг
Канад улсын ОУБ-ын санхүүжилтээр 2009 онд Бэлчээр
хамгаалал ба уул уурхай төслийг Төв аймгийн Заамар, Бүрэгхангай сумдын нутагт
хийж төслийн үр дүнгээр багримтат кино хийж Онол үйлдвэрлэлийн бага хурлыг Төв
аймгийн Заамар суманд зохион байгуулсан. Онол үйлдвэрлэлийн бага хурлын
эмхэтгэл хэвлэгдэн гарсан.
2010 онд “Байгаль орчны хамтын менежментийн чадавхийг
бэхжүүлэх” төслийг Канадын Саскатчеваны их сургуулийн санхүүжилтээр
2012 онд НБОГ-ын санхүүжилтээр “нийслэлийн ногоон бүсийн биологийн төрөл зүйлийн судалгаа” төслийг хэрэгжүүлэн судалгааны ажлын үр дүнгээр ЭШБХ-ыг зохион байгуулж “НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТ” ном хэвлүүлсэн
2013 онд Говьсүмбэр аймгийн байгаль орчны мастер төлөвлөгөөг боловсруулан “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТ” ном хэвлүүлсэн
2017 онд Ховд аймгийн Цэцэг сумын ЗДТГ, ИТХ-ын захиалгаар
Мянган угалзатын нурууны байгаль орчин, НЭЗ-ийн суурь судалгааг гүйцэтгэн үр
дүнг амжилттай хүлээлгэн өгсөн.
2018 онд Говьсүмбэр аймгийн биологийн олон янз байдлын судалгааг гүйцэтгэн “ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН АШИГЛАЛТ ХАМГААЛАЛТ” ном хэвлүүлсэн